

Түүнийг Очирваань (a.k.a Wazza) гэдэг. Бид “Цуглуулагчид” булангийнхаа эхний дугаарт мэргэжлийн хөл бөмбөгчин болох хүсэл мөрөөдөлтэй, дугуй унах хоббитой залуу хэрхэн Монголчуудад урам зориг, хүсэл тэмүүлэл өгч, дугуйгаар дэлхийг тойрсон түүхийг хүргэж байна.
Wazza: Би багаасаа л хөл бөмбөгт дурласан. Бэлтгэлээ нэг удаа ч тасалж, нэг ч удаа хоцроож үзээгүй. Анх найруулагч Дэнни Кэнноны “Goal-The dreams begins” киног үзээд Олд Траффордын цэнгэлдэхэд домгуудтай тоглох мөрөөдөл минь буцалж эхэлсэн. Ингээд арван жилээ төгсөөд хөл бөмбөгчин болж “Улаан чөтгөрүүд”-тэй нэгдэхээр сэтгэл шулуудсан юм. Ойр тойрныхон маань анхандаа дэмжээгүй л дээ. Хэдий тийм ч, өөртөө итгэж байсан болохоор чадна гээд л зүтгэдэг байлаа. Гэхдээ хүлээсэн өдөр минь иртэл бүх зүйл урвуугаа эргэчихсэн. Хөл бөмбөгийн академид явуулах шалгаруулалт маань болоогүй. Ингээд л зөвхөн мэргэжлийн хөл бөмбөгчин болно гэж олон жил мөрөөдөж, бэлтгэсэн тэр бүх өдрүүд сэтгэлд минь нуран унах шиг л санагдсан. Бараг л амьдрах урам зоригоо гээсэн гэхэд болно. Ийм уналтын байдалтайгаа хэсэг нүүрэлдээд өөрчлөлт хийх хэрэгтэйгээ ойлгон шинэ мөрөөдөл үүсгэсэн нь Английн Премьер лигийн Манчестер Юнайтед багийн тоглолтыг үзэх. Энэ шинэ мөрөөдлөөр унтарч байсан сэтгэлийн галаа ахин асаасан даа.
Мэдээж хөл бөмбөг тоглох. Хөл бөмбөгийг бол олон жил тоглож, сайхныг нь мэдэрч явна даа. Харин дугуй бол миний хувьд шинэ “хобби”. Нэг үгээр бол, хөл бөмбөг миний хүсэл мөрөөдлийн хэцүү ч цуцашгүй тэмүүлэл, харин дугуй бол түүнд хүрэх сэтгэлийг минь анагаасан даль жигүүр юм.
Хамгийн их сэтгэлд хоногшсон зүйл бол хүмүүс. Дэлхийн хаа сайгүй сайн хүмүүс их байдаг. Миний очсон газар бүр таарсан хүмүүс аялж буй түүх, зорилгыг минь сонсоод бүгд “чамд яаж туслах вэ, хэрэгтэй зүйл юу байна?” хэмээн хамгийн түрүүнд асууж байсан нь их халуун дотно санагдсан.Гэтэл огт танихгүй хүмүүс шүү дээ! Одоо бодоход ч үнэхээр сайхан санагддаг. Энэ аяллаас өмнө би олон хүмүүсийн өмнө ярихдаа төдийлөн сайн байгаагүй л дээ. Зүгээр дугуйгаа унаад хэзээ ч очиж байгаагүй улсдаа очиж танихгүй хүмүүстэй ярилцаж, өөрийгөө сорьсны үр дүнд бас нэлээн гайгүй ярьдаг болоод байгаа. /инээв/
Wazza 2023 онд 5-р сард хүсэл мөрөөдлөө биелүүлэх, басхүү өөрийгөө анагаах их аялалд гарч, Английн Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд Английн Премьер лиг - Манчестер Юнайтед багийн тоглолтыг үзэхээр Улаанбаатар хотоос унадаг дугуйтайгаа 11 сарын турш дэлхийн 20 орны, 14 мянган км замыг туулсан юм.
Миний хувьд эхлээд Монголоороо аялахад маш сонирхолтой байсан. Монголынхоо сайхан байгальд дугуйгаа жийгээд явахад нэг л мэдэхэд чи өөрөө байгалийн хэсэг гэдгээ мэдэрч эхлэх болно. Байгаль, дугуйчин хоёр хоорондоо уусдаг гэх үү дээ. Энэ бол үгээр илэрхийлэмгүй тансаг мэдрэмж. Ер нь миний дугуй унасан нь ч анхных, гадагшаа аялсан ч анхных. Соло аялагч хүний хувьд хэзээ ч очиж үзээгүй газар орноо дангаараа туулна гэдэг тийм ч амар зүйл биш. Гэхдээ би их азтай хүн. Аяллын маань үед хэд хэдэн соло дугуйчидтай таарч тэдний туршлагаас суралцах боломж гарсан. Эргээд харах нь ээ, тэдгээр хүмүүстэй таараагүй, хамтдаа аялаагүй өдөр хоногууд ямар урт, хэцүү байх байсан бол гэж бодохоор үнэхээр талархдаг.
Хүмүүс эхлээд итгээгүй. Мэдээж эрсдэлтэй, “солиотой” санагдсан байх. Би ч бага багаар бэлтгэлээ базаасаар, удалгүй аялалдаа гарсан. Тэгээд тухайн үед камер, тоноглол цөөн байсны хувьд би аяллынхаа өдөр, бүрийг “тэмдэглэл” хөтлөх байдлаар хаана яваа байршил, бичлэг, зураг дүрснүүдээ сошиал хуудсандаа оруулж эхэлсэн. Яваандаа тэмдэглэлийг минь уншиж, хамтдаа “аялах” дагагчид нэмэгдсээр нэг мэдэхэд л надад итгэдэг, урам зоригоор үргэлж тэтгэдэг хэдэн мянган уншигчидтай болсон. Огт танихгүй хүүхдээс “та бол миний бахархал” гэдэг коммент уншихад ямар их эрч хүч өгдөг гэж санана. Бүгдэд нь талархмаар байна. Гаднынхан бол маш их гайхаж хүлээж авсан /инээв/ “Улаанбаатараас Англи руу юу? бүр дугуйтай юу?” гээд л толгой сэгсэрцгээдэг. Дэлхийн 20 гаруй орноор аялахдаа олон ч гайхалтай сайхан найзуудтай болж одоо ч ихэнхтэй нь холбоотой байгаа.
Уулын өөд дугуйгаа түрээд ачаатайгаа өгсөх л хамгийн бэрх байсан даа. Ер нь яг юу хийгээд байна аа, өөрийгөө ингэж зовоох шаардлага байна уу? гэх мэт дотроосоо асуух мөчүүд ч гарна. Гэхдээ надад ухрах сонголт байхгүй шүү дээ. Эргээд харилаа гээд би дараагийн шинэ мөрөөдлөө “өөрөө” бусниулна. Тиймдээ ч заавал зорьсондоо хүрнэ гэсэн бат итгэл суусан байхад ер нь хэр баргийн зүйлд шантардаггүйгээ олж мэдсэн.
Уулын уруу хүчтэй салхины өөдөөс сөрөх бас л том сорилт. Дугуйтайгаа сайхан уулын замаар уруудчихмаар байдаг. Өөдөөс салхи нүүр нүдгүй шуурахаар олон км дугуйгаа түрж алхахаас өөр аргагүй. Гэхдээ л нэг том уул давчихсан хүнд дараа нь арай намхавтар даваа таарахад огтоос ч хэцүү санагдахгүй. Түүн шиг нэг хүчтэй салхийг давчихсан байхад дараа нь хэсэгхэн салхилах юу ч биш мэт жийгээд л өнгөрнө. Бидний бэрхшээл гэж боддог зүйлс үнэндээ бидэнд хат суулгадаг юм билээ.
Хобби хүнийг төлөвшүүлдэг бас хөгжүүлдэг. Хүний хобби юу ч байж болно шүү дээ. Жижигхэн зүйл цуглуулахаас эхлээд зураг дарах, аялах, дугуй унах гээд энэ бол дуусашгүй сэдэв. Хамгийн чухал нь хоббиндоо цаг гаргаж, үнэнч байх л хэрэгтэй. Би хоббигоо ажлаа болгосон хүнийг дэлхийн хамгийн жаргалтай хүн гэж хэлнэ. Дуртай зүйлээ хийгээд л, тэгээд амьдралдаа хэрэглээд явна гэдэг бол үнэхээр аз жаргал.
Аялал эхлэхэд гар утсаараа влог хийдэг байсан. Одоо Хоббизооноос авсан DJI mini pro4 дроныг хэрэглэж байгаа.
Хоббизоон бол энгийн нэг дэлгүүр биш. Энд хобби, мөрөөдөлдөө хөтлөгдсөн, түүндээ үнэнч хүмүүсийн нэгдэл байдгаараа ихээхэн онцлогтой. Учир нь яг тухайн хоббинуудад чиглэгдсэн хамгийн чанартай бүтээгдэхүүнүүд олон сонголттойгоор борлуулагддаг. Бас гайхалтай хамт олонтой. Тэдэндээ аяллыг маань дэмжиж, тусалдагт бас талархмаар байна. Миний хэрэглэдэг DJI mini pro4 дроны хувьд дугуйгаар аялагч хүмүүст супер тохиромжтой. Тохиргоогоо хийгээд л, дугуйгаа жийнгээ хүссэн газраасаа удирдаад явах боломжтойгоороо давуу талтай. Дараагийн аялалдаа шинэ дронуудаараа үзэгчдэдээ илүү чанартай контент хүргэх зорилго тээж байгаа.
Үнэхээр сайхан мэдрэмж байсан. Англид очоод “хэзээ нэг өдөр би Олд Траффордод хөл бөмбөг тоглох болно” гэх пост ig дээрээ оруулсан. Гэтэл 3 цагийн дараа чинь Манчестер Юнайтедаас холбогдож, пүрэв гаргийн тоглолтонд оролцох урилга ирсэн. Яг л хорвоо ертөнц миний бүх хүслийг сонсоод тэр доор нь ивээгээд байгаа юм шиг. Өөрийн шүтээн болсон домогт тамирчидтайгаа уулзаж, тэднээсээ урмын сайхан үгс сонсоно гэдэг үнэхээр зүүд шиг л санагдаж байсан.
Яг одоо бол он гараад Австрали, Америк руу дугуйтай аялах төлөвлөгөөтэй байна. Түүнийхээ дараа хэсэг амсхийнэ ээ. Өмнөх аяллаас олж мэдсэн туршлага дээрээ үндэслээд дараагийн аяллаа илүү ачаа хөнгөн, сайн техниктэй аялалдаа гарна.
Бас л дугуйгаар аялна даа. (инээв) Европт дугуйн соёл өндөр хөгжсөн болохоор бага насны хүүхдээ дугуйтай авч явах нь энгийн л үзэгдэл. Тэр утгаараа ч өөрийн нийслэл хотоо илүү олон дугуйн замтай болоосой гэж хүсдэг. Дугуйн зам сайтай бол хэн ч машиндаа түгжирч алтан цагаа үрэхийг хүсэхгүй шүү дээ. Аа, харин холын аялалд бол гэр бүлтэй болохоороо машинтай аялна аа. Тэднийхээ тав тухтай байдлыг хангахын тулд шүү дээ.\
Хэзээд хүсэл мөрөөдлөө дагаарай л гэж зөвлөмөөр байна. Чиний мөрөөдлийг хэн ч дэмжихгүй байсан ч зөн совин, дотроос хийх хэрэгтэй гэсэн мэдрэмж төрж л байвал түүнийгээ алдаж болохгүй. Миний аяллын эхлэл ч энэ л итгэл найдвар, дотоод зөнгөөс улбаатай. Орчлон дэлхий уудам, уулзах хүмүүс ч их болохоор бас заавал аялаарай гэж хэлмээр байна Мэдээж зорилгынхоо төлөө судалгаа хийж, нарийн төлөвлөгөө гаргах ч бас нэн чухал. Хамгийн гол нь өөртөө итгэн зорилгодоо үнэнч байж, мөрөөдлөөрөө жигүүрлэсэн хүнийг хорвоо ертөнц цаанаасаа ивээдэг юм.
Хоббизооны алсын хараа нь "Шинэ амьдралын хэв маягийг тодорхойлж, шинэлэг ХОББИг бүтээдэг, түгээдэг, асаадаг зах зээлдээ тэргүүлэгч байгууллага" болох юм. Энэ нь хүн бүхнийг хоббитой байгаасай гэсэн хүсэл тэмүүлэлтэй нягт холбогдоно. Хоббигоо бүтээгээрэй, тууштай байгаарай. Тууштай байвал юунд хүрч болдогийг хамтдаа харцгаая. Амжилт!